| | USD/MNT 0₮

СЭЛЭНГИЙН ЗАМЫН ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ХУГАЦААГААР ХЯЗГААРЛАЖЭЭ

Сэлэнгэ аймагт өнөөдөр орсон их хэмжээний цасан шуурганы улмаас  чиглэлийн зам мөстөж хайлан онцгой нөхцөл байдал үүссэн тул (2024.10.20) 19:00 цагаас эхлэн тээврийн хэрэгсэл зорчих боломжтой болох хүртэл хугацаагаар замын зорчих хөдөлгөөнийг түр хаах шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос гаргалаа.

Одоогийн нөхцөл байдлаар мөстсөн зам дээр халтиргаа гулгаа ихсэж, зам тээврийн осол гарах эрсдэлтэй байна.

Иймд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан орон нутгийн замд халтиргаа гулгаа ихээр үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул холын замд зорчихгүй байхыг зөвлөж байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.