| | USD/MNT 0₮

Сонгуулийн үеэр МАН-аас нэр дэвшсэн Ч.Батзоригийн штабынхан хоорондоо ЗОДОЛДОЖ НЭГ ИРГЭН ГАЗАР ДЭЭРЭЭ НАС БАРЖЭЭ

Саяхан  орон нутгийн сонгууль болж нийслэл, дүүрэг, аймаг сумдын төлөөлөгчдөө сонгосон. Нийслэлд Х.Нямбаатар даргатай нийслэлийн МАН үнэмлэхүй ялалт байгуулсан бол орон нутагт ч нийт дүнгээрээ МАН ялалт байгуулсан юм.

Тэгвэл  ялалтаа тэмдэглэж байгаад амиа алдсан  хэрэг энэ сарын 13-нд гарчээ. Тодруулбал Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах  “Рояал  товер”-ын  гадаа  46 настай эрэгтэй  амиа алдсан байна.

Хэргийг тодруубал,  Тухайн МАН-аас нэр дэвшсэн Ч.Батзоригийн сонгуулийн штабд хамт ажиллаж байсан Н-тэй талийгаач Э маргалдаж улмаар зодуулж газар дээрээ нас барсан. Гэмт хэрэг үйлдсэн этгээд одоогийн байдлаар 461-р хорих ангид хоригдон шалгагдаж байна.

Сүхбаатар дүүргийн 1-р хэстэст хэргийг шалгаж байгаа бөгөөд холбогдох гэрчүүдээс мэдүүлэг тайлбар авчээ. Уг хэрэг гардаг өдөр сонгуультай холбогдуулан улсын хэмжээнд согтууруулах ундааны зүйл зарах, хэрэглэхийг хориглосон байсан.  Атал Ч.Батзоригийн ялалтыг  “Рояал товерт” байрлах ST lounge-д хэсэг хүмүүс тэмдэглэж байгаад хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарчээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.