| | USD/MNT 0₮

Хувиараа ТАКСИ эрхлэгчдэд 5 саяын ТОРГУУЛИЙН журам ХАМААРАХГҮЙ

Хотын дарга Х.Нямбаатар хувийн такси үйлчилгээг цэгцлэх ёстой талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Нийтийн тээврийн салшгүй нэг хэсэг болсон такси үйлчилгээг стандарттай болгох талаар хувийн хэвшлийнхэнтэй санал солилцлоо. Хувийн машинтай хүмүүст энэ журам огт хамаарахгүй. Хувиараа такси үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүсийг энэ журмаар зохицуулахгүй. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж нь такси үйлчилгээ эрхлэхдээ таксины тусгай зөвшөөрөл авалгүйгээр эсвэл хугацаагаа сунгуулаагүй явсан тохиолдолд арга хэмжээ авна гэсэн болохоос биш хувийнхаа машинаар хүн тээвэрлээд мөнгө авч байгаа дээр энэ журам, зохицуулалт хамаарахгүй. UBcab, хувийн машинтай хүмүүст энэ журам хамаарахгүй.

Улаанбаатар хотод таксины тусгай зөвшөөрөлтэй 3, 4 аж ахуйн нэгж байгаа. Зөвхөн тэр аж ахуйн нэгжүүд стандартаа хангаад зөвшөөрлөө сунгуулж явахад л энэ харилцаа хамаарна гэв. Хотын таксины өнгө төрх нь тодорхой, соёлтой үйлчилгээтэй байя гэдэг асуудлыг л ярьж байгаа" гэв.

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.