| | USD/MNT 0₮

Онцгой байдлын 100 албан хаагчийг Бүгд Найрамдах Филиппин Улсад англи хэлний сургалтад хамруулна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан /2024.10.15/-ны өдөр Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгч Фердинанд Р.Маркос Жр болон Дэд Ерөнхийлөгч Сара Дутерте-тэй албан уулзалт хийлээ.

Талууд бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаа, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, төрийн албан хаагчдыг англи хэлний сургалтад үе шаттай хамруулж, харилцан туршлага судлуулах, хөдөө орон нутгуудад англи хэлний сургалт, семинар зохион байгуулах асуудлаар санал солилцов. Тухайлбал, эхний ээлжид Онцгой байдлын 100 албан хаагчийн англи хэлний мэдлэгийг нь дээшлүүлэх зорилгоор урт болон богино хугацааны сургалтад хамруулах юм.

 Монгол Улсын Засгийн газраас 2024-оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан. Энэ хүрээнд Бүгд Найрамдах Филиппин Улстай хамтран ажиллаж, бүс нутгийн хөгжлийн бодлогыг судлах эрмэлзэлтэй байгаагаа Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан уламжиллаа. Мөн уулзалтаар Бүгд Найрамдах Филиппин Улсын Дэд Ерөнхийлөгч Сара Дутерте энэ өвөл Монгол Улсад албан ёсоор айлчлахаа илэрхийллээ.

 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.