| | USD/MNT 0₮

"Victoria’s Secret"-ийн сахиусан тэнгэрүүд эргэн ирж дэлхийг шуугиуллаа

“Victoria’s Secret” загварын шоу таван жил завсарлага авсны дараа эргэн ирлээ. Энэ жилийн шоуны гол онцлог нь эмэгтэйчүүдийн манлайлал, илүү хүртээмжтэй, олон талт байдлыг харуулахыг зорьжээ.

Алдартай загвар өмсөгчид болох Жижи Хадид, Тайра Бэнкс, Алессандра Амбросио нар эргэн ирж алхлаа. Мөн шинээр танигдаж буй  моделиуд ч оролцов. Тус шоуг Blackpink хамтлагийн дуучин Лиса "Рокстар" дуугаараа амжилттай нээлээ.

Мөн голлох уран бүтээлчээр Шер, Тайла гэх алдарт эмэгтэй дуучид байв.

Загварын арга хэмжээний анхны хувилбар 1995-2018 онд цацагдаж байжээ. 2000-аад оны үед шоуны алдар нэр оргилдоо хүрч, дэлхий даяар 10 сая үзэгчдэд хүрч байсан юм. Хэдий тийм боловч завсарлага авахаас өмнөх жилүүдэд шууд дамжуулалтынх нь рейтинг тасралтгүй унасан байдаг аж. Энэ жилийн загварууд зөвхөн дотуур хувцсаар хязгаарлагдаагүй даашинз, гадуур хувцаснуудыг ч багтаахыг зорьсон нь харагдав. 

Lisa attends the Victoria's Secret Fashion Show 2024 at Duggal Greenhouse. Picture: Theo Wargo/Getty Images

Imaan Hammam walks the runway for the Victoria's Secret Fashion Show 2024. Picture: Dimitrios Kambouris/Getty Images for Victoria's Secret

The Victoria’s Secret Fashion Show has made a hotly-anticipated comeback on a star-adorned stage. Picture: Dimitrios Kambouris/Getty Images for Victoria's Secret

Дэлхий дахинд

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.