| | USD/MNT 0₮
"Бадрах Энержи" компанийн дэд захирлаар УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаярыг томилжээ. Тэрбээр 2017-2022 онд Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсан бөгөөд өмнө нь УИХ-ын гишүүн болон Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдаар тус тус ажиллаж байсан юм. Харин тус компанийн дэд захирлаар сүүлд дипломатич Г.Батжаргал ажиллаж байсан билээ.
Дашрамд сануулахад, Дорноговь аймаг дахь Зөөвч-Овоо ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллаж буй "Бадрах Энержи" компанийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар "Мон атом" компаниар дамжуулан эзэмшдэг аж.