| | USD/MNT 0₮

ТОДРУУЛГА: Ирэх сарын 1-ээс дулаан, цахилгааны үнэ нэмэгдэнэ

Арван нэгдүгээр сарын нэгнээс цахилгааны үнэ 30 хувиар, дулааны үнэ 50 хувиар нэмэгдэнэ гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдаж иргэд эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Тэгвэл цахилгааны үнийн нэмэгдлийн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хэлэхдээ, “ Эрчим хүчний салбар хэт алдагдалтай ажиллаж байгаа төдийгүй урт хугацааны өр төлбөр нь 1.8 их наяд хүрсэн. Тухайлбал, Одоо 1кВт цаг эрчим хүчийг 285 төгрөгөөр үйлдвэрлээд  айл өрхүүдэд 140 төгрөгөөр борлуулж байгаа  гээд бодохоор цахилгаан эрчим хүчний үнэ 50 хувьдаа ч хүрэхгүй шахуу байна. Дулаан ч мөн адил. 90 мянган төгрөгөөр үйлдвэрлэчихээд, 35 мянгаар зарж байна. Эрчим хүчний салбар энэ жил 270 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллана. Өмнөх 2023 оны төгсгөл арванхоёрдугаар сарын 31-ний үлдэгдэл 279 тэрбум төгрөг буюу богино хугацаатай өр төлбөр бий.  Харин урт хугацааны өр төлбөр нь 1.8 их наяд хүрсэн. Тиймээс цахилгаан, дулааны үнийг нэмэх шийдвэр гаргахаас өөр боломжгүй ойрын хугацаанд нэмэгдүүлнэ” гэсэн юм. 

Харин  Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос тодруулахад, “Арваннэгдүгээр сарын 1-ээс эрчим хүчний үнэ нэмэгдэнэ.  Нэмэгдэх үнийн тариф одоогоор тодорхойгүй байна” гэдэг хариултыг өглөө.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.