| | USD/MNT 0₮

СЕХ: Байгаа газраасаа саналаа өгөх боломжийг бид бүрдүүлэхгүй, УИХ-ын Гишүүд хууль өөрчилнө

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг дэвсгэрт ноцтой авто осол гарч хоёр иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Орон нутгийн сонгуулийн дараа Дэлгэр сумаас Улаанбаатар хот руу хувийн унаагаараа зорчиж явсан оюутнуудын машин осолдож, 20 21 настай хоёр иргэн нас барж, гурван иргэн аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Тухайн оюутнуудыг Тонхил сумын Засаг дарга М.Насанбат 300 мянгыг өгч, сургалтын төлбөр амлаж, авч ирсэн байж болзошгүй гэж зарим хэвлэлээр мэдээлсэн.

Энэ харамсалтай үйл явдлаас СЕХ санал авах үйл ажиллагаа хэт хоцрогдож, иргэдэд хүндрэл учруулж байгааг харж болно. Түүнчлэн байгаа газраасаа саналаа өгөх боломжийг бүрдүүлэх ёстой гэж иргэд цахим сүлжээнд нийтэлж буй.

СЕХ САНАЛД ХУРААЛТЫН ҮЙЛ ЯВЦЫГ БАЙГАА ГАЗРААСАА ӨГӨХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ЗАЛУУС ХЭЛЖ БАЙНА

НЭГ ДЭХ ИРГЭН: “Хотод харьяалалтай хөдөөгийн иргэд энд харьяалалтай байдаг. Тэд орон нутагт очиж сонгуулиа өгнө гэдэг боломжгүй шүү дээ. Тэд сонгуулиа өгөөгүй байх гэж бодож байна. Цахим Монгол Улс гээд байгаа. Үүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Боломжгүй зүйл гэж байхгүй шүү дээ” гэж хэллээ.

ХОЁР ДАХЬ ИРГЭН: “Би өөрөө Говь-Алтай аймагт оршин суугаа хаягтай. Улаанбаатар хотод сурдаг. Заавал хөдөө орон нутагт очиж саналаа өгөх боломжгүй байсан тул өгөөгүй. Тэгэхээр миний хувьд сонгуулиа цахимжуулаасай гэж хүсэж байна. Маш хол очих гэж цаг хугацаа, мөнгө гээд алдагдалтай зүйл их бий” гэв.

“БАЙГАА ГАЗРААСАА САНАЛАА ӨГӨХ БОЛОМЖИЙГ СЕХ БҮРДҮҮЛЭХГҮЙ”

Харин сонгуулийн Ерөнхий хорооноос энэ тухай тодруулахад “Байгаа газраасаа саналаа өгөх боломжийг бид бүрдүүлэхгүй, СЕХ хуульд өөрчлөлт хийх боломжгүй. УИХ-ын гишүүд үүнийг өөрчлөх үгүйг мэднэ” гэдэг хариултыг өглөө. 

ШИЙДЭЛ:  Дэлхийн нийтэд одоогоор АНУ шуудангаар сонгуулийн санал авч буй. Канад улс энэ талаар судалж байна. Тэгэхээр цахимаар өгөх нь давуу тал ихтэй ч нөгөө талаараа эрсдэл өндөр гэж олон улс болгоомжилдог аж. Иймд манай улсад цахимаар биш хүн ам ихэд төвлөрсөн Улаанбаатар хотод 21 аймгийн санал хураах байрыг давхар бий болгож, биеэр санал авах нь тохиромжтой гэж улс төр судлаачид үзэж буй. Өөрөөр хэлбэл орон нутагт оршин суух хаягтай иргэд Улаанбаатар хотод өөрийн биеэр очиж сонгуулийн саналаа өгөх шийдэл нь хамгийн тохиромжтой аж.

 

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.