| | USD/MNT 0₮

Сураггүй болсон 9 настай охиныг эсэн мэнд олжээ

Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд аравдугаар сарын 13-ны өдрийн 18:00 цагийн орчимд бага насны хүүхэд гэрээсээ гараад сураггүй алга болжээ.

Энэ тухай дуудлагыг аравдугаар сарын 14-ний 00:45 цагт сумын онцгой байдлын албанд өгсөн байна. Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, ар гэрийнхэн 9 настай А охиныг эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж тухайн өдрийн 10:55 цагт эсэн мэнд олжээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.