| | USD/MNT 0₮
Эрдэнэ Вангийн амнаас арай хийж гарсан Баянголчууд Жамбалын Ганбаатар, Ө.Сумъяабаатар гэх БАР-ын амнуудаасаа гарах эсэх ЧУХАЛ ЦИКЛ дээр ирээд байна. Учир нь НИТХ-ын сонгууль буюу бидний хэлж заншсанаар орон нутгийн сонгуулийн санал хураалт эхлэхэд ганхан хоног үлдлээ.
АН ялсан жилүүдэд С.Эрдэнэ гэх вантаны мэдэлд орсон Баянгол дүүрэг өнгөрсөн 4 жил МАН-ыг олонхи болгож Оргилын Ганбаатарын гэх омог улсыг бий болгов.
Баянгол дүүрэгт өөрийн вант улсаа байгуулсан Жамбалын Ганбаатар хамаарал бүхий хүмүүсээ өндөр албан тушаалуудад томилж ёстой л нөгөө “дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэдэг” нэгэн.
Түүний баруун гарын дохиурын хүн бол Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар. Авлигал албан тушаалын хэргээрээ хоёр удаа суудлаасаа огцорсон тэрбээр сайн ахынхаа нөмөр нөөлгөөр суудалдаа тогтоод байгаа. Авлигал авч, төсвийн мөнгөөр дураараа дургиж, боловсролын зээлээ төлдөггүй тээрээр одоо НИТХ-ын сонгуульд өрсөлдөж эрх ямбын төлөө улайран тэмцэж буй. Ингэхдээ эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж баянгол дүүргийн 480 ажилчдыг сонгуульдаа дайчилж заавал ялах ёстой хэмээн сүрдүүлж улаан цагаандаа гарч улайран зүтгэж байна . Түүгээр ч зогсохгүй Боловсролын зээлийн төлөөгүй асуудлаар нь мэдээлэл авах гэсэн сэтгүүлчийн биед хүртэл халддаг танхай хүн юм. Түүний ийнхүү улайран дайрч байгаа цаад шалтгаан нь хэрэв энэ удаагийн сонгуульд дахин сонгогдсоноор ирэх жилүүдэд төсөв төнхөж, тендер хулгайлдаг башир аргуудаа улам төгөлдөржүүлж, үргэлжлүүлэн ажиллах нь дамжиггүй.
Улмаар Улаанбаатар хотын А бүс гэгддэг Баянгол дүүрэгт зарлагдах мега төслүүд, бүтээн байгуулалтууд бүгд тэдний халаасруу урсана. Татвар төлөгчдийн мөнгийг хялбархан халааслаж суугаа Ж.Ганбаатар Ө.Сумъяабаатар нар өөрсдөө бялуу хувааж идэж иргэдэд угаадас долоолгож сууна.
Энэ хоёр хүн Баянголд эзэн сууснаас хойш Баянголчуудын амьдрал дээшилсэн үү? Харин ч бүр Эсрэгээрээ “ Оргил” төвийн салбар л олширсон түүхтэй.
Тиймээс Баянголчууд Жамбалын Ганбаатан вантан, түүний мөрөөдлийг биелүүлэгч Ө.Сумъяабаатар нараас САЛАХ ЦАГ НЬ БОЛСОН.
Түүгээр ч зогсохгүй энэ хүмүүсээ дүүргээсээ хөөж Баянголчууд үүлэн чөлөөний нар үзэх цаг нь ирсэн. Сүүлийн найман жил нийслэлийн дүүрэг бүрт МАН засаглаж харанхуй нөмрөв. Эрх баригчид утаанаас, түгжрэлээс, ковидоос хүртэл мөнгө хийсэн. Нийслэлчүүдийн уушгин дахь тортог зузаарахын хэрээр дарга нарын түрийвч зузаарсан нь нууц биш.
Иргэн та ирэх дөрвөн жилүүдэд утаагүй, түгжрэлгүй стрессгүй нийгэмд амьдарч төрийн түшээшүүдэд дуу хоолойгоо хүргэж шаардлага тавьж хариуцлага нэхэхийн хамгийн эхний алхам бол заавал саналаа өгөх юм. Энэ сонгуулийн үр дүн иргэд, сонгогчид та бидний амьдралд хамгийн ойр цор ганц сонгууль учраас ач холбогдол нь тод томруун юм.