| | USD/MNT 0₮

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумд өчигдөр 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далай зах 4-р багийн нутаг "Арсайн буйраг" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 266 км, Ренчинлхүмбэ сумын төвөөс Зүүн зүгт 23км, Цагааннуур сумын төвөөс Зүүн урд зүгт 55км, Ханх сумын төвөөс Баруун урд зүгт 67км-т/ 10-09-ний өдрийн 20:15:39 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг, мөн өдрийн 20:23 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудан болон газар хөдлөлтийн мэдээлэл дамжуулдаг дуут системээр ирүүлсэн. Тус сумын Засаг даргаас тодруулахад сумын төвд чичирхийлэл мэдрэгдээгүй. Тус газрын ойролцоо малчин айл өрх байхгүй, учирсан хохирол байхгүй гэж мэдэгдсэн.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.