| | USD/MNT 0₮
Цагдаагийн байгууллагаас орон нутаг, аймаг нийслэлийн, сум дүүргийн ИТХ-ын сонгуультай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. Мөн үеэр Ховд аймагт иргэн нас барсан хэрэг гарсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөв.
Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр "Энэ оны аравдугаар сарын 6-ны өдөр 14:00-15:00 цагийн үед Ховд аймгийн цагдаагийн газрын эрүүлжүүлэн саатуулах байранд иргэн нас барсан асуудал гарсан. Уг иргэн нь гэр бүлийн хүчирхийллийн хэргээр цагдаагийн байгууллагад ирсэн" гэв.