| | USD/MNT 0₮

О.Алтангэрэл: Авлигын эсрэг хууль батлагдвал хөөн хэлэлцэх хугацаанаас үл хамаарч хууль бус хөрөнгийг хураах боломжтой болно

Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Эрүүдэн шүүсэнтэй холбоотой шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах шийдвэр гаргасан. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэдэг шүүхийн шийдвэр нууцаас гарсан. Энэ шийдвэр бол төв аймгийн давж заалдах шүүхээс хамгийн сүүлд шийдвэрлэгдэж дууссан. Хүний эрхийн үндэсний комиссоос нууцаас гарсан шийдвэрийг авмаар байна. Иргэн Чимгээ Содномдаржаа нарын асуудлаар нэхэмжлэл гаргаж, нөхөн төлбөрийн асуудлыг ярих шаардлагатай байна. Ийм асуудлыг удаа дараа тавьсан тул шүүх эрүүдэн шүүсэн асуудал нэгэнт нууцаас гарсан тул хүний эрхийн үндэсний комисст шийдвэрийг хүргүүлсэн. Хүний эрхийн үндэсний комисс энэ шийдвэрийн дагуу нэхэмжлэх үйл ажиллагаа явагдаж байна.

Ер нь Монгол улсын шүүх асуудлуудыг хуулийн дагуу, үнэн зөв шийдвэрлэж чадаж байна уу? Гэдэг асуудал яригдаж байна.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар авлигын эсрэг хуулийн эхний танилцуулгыг хийлээ. Энэ хуульд нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө оруулалтыг хураах тухай анхны танилцуулгыг хийсэн. Хэрэв энэ хууль батлагдвал ямар нэг хөөн хэлэлцэх хугацаанаас хамаарахгүй хууль бус хөрөнгийг хураах ёстой болно. ” гэв.  

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.