| | USD/MNT 0₮

ӨДӨРТ ГАШУУНСУХАЙТЫН БООМТООР 300, ШИВЭЭХҮРЭНГИЙН БООМТООР 200 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ НЭВТЭРНЭ

Гашуунсухайт боомтоор эхний ээлжинд 70 чингэлэгт битүү дээвэртэй машинаар нүүрс ачиж, экспортод гаргаж эхэлсэн байна. Улсын Онцгой комиссын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 1 хүртэл Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор нүүрс тээвэрлэлтийг түр журмаар хийхээр болсон. Түр журмыг хангасан тээврийн компаниуд нүүрс тээвэрлэлт хийх ба хоёр хилийн боомтоор өдөрт нийт 500 тээврийн хэрэгсэл нэвтрэх юм.

Тодруулбал, Гашуунсухайт боомтоор 300 тээврийн хэрэгсэл, Шивээхүрэн боомтоор 200 тээврийн хэрэгсэл гарч өдөртөө орж ирэхээр бэлтгэл байдлыг хангасан байна.

Тээврийн хэрэгслийн компани болон жолооч нар өөрсдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах бөгөөд тээврийн хэрэгслийг маршрутын бус замаар явуулахгүй, ачаа тээвэрлэлтийн бүх үе шатанд хяналт тавих, жолоочийн хувцас хэрэглэл, бусад зүйлсийн хангалтыг хянах, халуурсан, ханиасан, амьсгал давчидсан үед эмнэлгийн байгууллагад хандах зэргийг онцгойлон анхааруулжээ. 

Гашуунсухайт боомтоор эхний ээлжинд 70 чингэлэгт битүү дээвэртэй машинаар нүүрс ачиж, экспортод гаргаж эхэлсэн байна. Улсын Онцгой комиссын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 1 хүртэл Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор нүүрс тээвэрлэлтийг түр журмаар хийхээр болсон. Түр журмыг хангасан тээврийн компаниуд нүүрс тээвэрлэлт хийх ба хоёр хилийн боомтоор өдөрт нийт 500 тээврийн хэрэгсэл нэвтрэх юм.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.