| | USD/MNT 0₮

Өнөөдөр сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусна

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль хоёр хоногийн дараа орон даяар болно.

Аймаг, нийслэлийн түвшинд 1992 нэр дэвшигчийг, сум, дүүргийн түвшинд 15285 нэр дэвшигчийг шат шатны сонгуулийн хороод бүртгэж баталгаажуулсан билээ. Үнэмлэхээ гардаж авсан нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа 14 хоног үргэлжилсэн бөгөөд өнөөдөр 23:59 цагт орон даяар өндөрлөх юм. Сонгуулийн ерөнхий хорооны 199 дүгээр тогтоолоор тус сонгуульд ашиглах саналын хуудасны загварыг баталсан байдаг. Саналын хуудас нь “Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал”, “Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал” гэсэн хоёр хэсэгтэй байх юм.

Сонгогч өөрийн дэмжиж буй нэр дэвшигчийн өмнөх зууван дүрсийг дүүргэн будаж саналаа өгнө. Мандатын тооноос илүү нэр дэвшигчийн төлөө тэмдэглэгээ хийсэн бол тус саналыг хүчингүйд тооцох аж.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.