| | USD/MNT 0₮

1.3 метр гүн дулааны худаг дотроос 35-40 орчим настай эрэгтэй хүний цогцос олджээ

Баянгол дүүргийн 20 дугаар хороонд дулааны худаг дотроос цогцос гаргуулах шаардлагатай байна гэсэн дуудлагыг тус дүүргийн цагдаагийн II хэлтсээс 12:12 цагт ОБЕГ хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход, оршин суугаа хаяг нэр тодорхойгүй иргэн /35-40 орчим настай, эрэгтэй/ нь 1.3 метр гүн дулааны худаг дотор нас барсан байдалтай байсан аж. Улмаар 22 минут ажиллан гаргаж, БГД-ийн Цагдаагийн II хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

 

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.