| | USD/MNT 0₮
УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдана. Хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлуудад санал дүгнэлт гаргах юм.
Харин УИХ-ын чуулган энэ долоо хоногт хуралдахгүй аж. Мөн Эдийн засгийн байнгын хорооноос бусад Байнгын хороо ч хуралдахгүй байх нь. Тодруулбал, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хэлэлцэх асуудлын дараалалд мягмар гарагт Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, ажлын хэсэг байгуулах, цаглавар батлах асуудлыг хэлэлцэхээр тусгажээ.