| | USD/MNT 0₮

Марк Зукерберг дэлхийн хоёр дахь хамгийн баян хүн боллоо

Meta компанийн Гүйцэтгэх захирал Марк Зукерберг Bloomberg-ийн тэрбумтнуудын индексийн дагуу Жефф Безосыг гүйцэж, дэлхийн хоёр дахь хамгийн баян хүн болсон бөгөөд түүний хөрөнгө 206.2 тэрбум ам.долларт хүрчээ. 2024 онд түүний хөрөнгө 78 тэрбум ам.доллараар өссөн нь Meta компанийн хувьцааны үнэ 68%-иар өссөнтэй холбоотой. Одоо Зукерберг Дэлхийн хамгийн баян хүн болох Элон Маскаас ойролцоогоор 50 тэрбум ам.долларын зөрүүтэй байна.

Тус компанийн борлуулалт 2024 оны хоёрдугаар улиралд 22%-иар өссөн байна. Тус компани хиймэл оюун ухаанд хийсэн их хэмжээний хөрөнгө оруулалт нь онлайн зар сурталчилгааны платформыг сайжруулсан гэж үзэж байна. 

Apple-ийн 2021 оны iOS-ийн нууцлалын өөрчлөлтөөс үүдсэн сорилтуудын дараа Meta 21,000 ажилтныг ажлаас нь чөлөөлсөн зардал танах арга хэмжээ авч, сэргэж чадсан байна. Мөн Temu болон Shein зэрэг жижиглэн худалдаачдын их хэмжээний зар сурталчилгааны зардал нь хөрөнгө оруулагчдын сэтгэгдэлд эергээр нөлөөлсөн байна.

Метаверсийн VR болон AR технологид их хэмжээний хөрөнгө зарцуулсаар байгаа ч тус компанийн гол зар сурталчилгааны бизнес сайн хэвээр явсаар байвал хөрөнгө оруулагчид дэмжсээр байхаар байна. Мөн тэдний сүүлд нээлтээ хийгээд байгаа Orion AR шил нь хүмүүсээс эерэг үнэлгээ аваад байна

Дэлхий дахинд

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.