| | USD/MNT 0₮

ГЕГ: 19 мянган төгрөгийн бродюр гаальд мэдүүлсэн тохиолдол байхгүй

Сүүлийн үед замын бродюрын асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Автозамын бродюрыг Эрээнээс 19.000 төгрөгөөр авч 185.000 төгрөгөөр зарж байна гэх мэдээлэл цацагдах болсон. Энэ асуудлаар зарим ИТХ-ын сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчид ч өөрийн сурталчилгаагаа хийх нэг сэдэв болгоод буй.

Тэгвэл өнөөдөр Гаалийн ерөнхий газрын мэргэжилтэн бродюрын асуудлаар тайлбар мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ,

Монгол улсын хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар нийт 58 аж ахуйн нэгж хоёр иргэний нийт 21.000 тн замын хашлаг бродюр зэргийг импортолсон. Нийт 2.4 тэрбум төгрөг татварт улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Сошиал орчинд 19 мянган төгрөгөөр орж ирсэн гэх асуудал яригдаж байгаа. Бид шалгаж үзэхэд тийм зүйл байхгүй. Замын бродюрын замын хашлаганы нэг ширхэгийн үнийг тооцоолвол дунджаар 77 мянган төгрөг гаалийн татварт мэдүүлж гаалийн татвар болон нэмэгдсэн өртөгийн албан татвар төлж барагдуулсан. Одоогоор манай байгууллагад 19000 төгрөгийн бродюр гаалийн болон нэмэгдсэн өртөгийн албан татван төлсөн мэдээлэл одоогоор байхгүй байна гэлээ

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.