| | USD/MNT 0₮

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар сэтгүүлчийн биед халдаж, ТАНХАЙРЧЭЭ

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өчигдөр /2024.10.03/ 16 цаг орчимд мэдээлэл авах гэсэн сэтгүүлчийн биед халдаж, танхайрсан байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг Ivoice сайтын сэтгүүлч Сашагаас тодруулав.

Тэрбээр, “Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар 2008 онд боловсролын зннлийн сангаас 32 мянган ам.долларын зээл авсан бөгөөд үүнийгээ Ё.Баатарбилэг сайдын үед тэглүүлсэн байдаг. Мөн Баянгол дүүргийн 400 гаруй төрийн жинхэнэ алба хаагчдыг сохнгуулийн сурталчилгаанд ажиллахыг шаардсан. Ингэхдээ “Манай нам сонгуульд ялагдхын бол бүгд ажилгүй болно” гэж сүрдүүлсэн бичлэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Үүнтэй холбоотой тодруулга мэдээлэл авах гээд Засаг дарга Ө.Сумъяабаатар очсон боловч “чи надаас яах гэж мэдээлэл авах гэж байгаа юм. Ална шүү п... минь гэх зэрэг ёс бус үг хэллэг хэлээд намайг заамдсан. Тэгээд хэвлэлийн албаны хүмүүс гарч ирээд техник хэрэгслүүдийг минь хурааж аваад, зураглаачын биед халдаж, биднийг цагдаад өгсөн. Тэгээд би Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мэдүүлэг өглөө. Намайг төрийн ажилтны биед халдсан гэж гомдол гаргасан юм билээ. Бидний зүгээс халдсан зүйл байхгүй. Яагаад мэдээлэл өгөхгүй байгаа нь сонирхолтой санагдаж байна” гэв.

ШУУД: https://www.facebook.com/share/v/HSS4k1KxReFDV21B/

LIVE

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.