| | USD/MNT 0₮

Т.Батцогт: Хотхон хороолол бүрийг сургууль, цэцэрлэгтэй байх стандартыг мөрдүүлэх ёстой

Хүйтний улирал ирж байгаатай холбоотойгоор ханиад томуу, хатгааны улирал эхлэнгүүт хүүхдээ тэвэрсэн, тэвдэж сандарсан эцэг эхчүүд эмнэлгийн хонгилд багтахгүй шахцалдаж, эмгэг өвчтэй ахмадууд хэвтэх өрөөгүй эмнэлгийн коридорт шалан дээр зулж эхэллээ. Нийслэл хотод асуудал байгаа энэ эмгэнэлт үзэгдлийг хэрхэн шийдэх талаар НИТХ-ын сонгуульд нэр дэвшиж буй Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө тусгасан талаар сонирхлоо.

БЗД-ийн 2 дугаар тойрогт нэр дэвшигч, Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт “Өнөөдөр Улаанбаатарт хүүхдүүд явах цэцэрлэг, сурах сургуульгүй, хөгшид эмчилж сувилуулах эмнэлэггүй байхад хөгжил ярих нь ард иргэдээ доромжилсон үйлдэл. Өөрсдөө гадаадад явж эмчлүүлдэг, үр хүүхдээ улсын сургуульд сургаж үзээгүй, сонгуулиас бусад үед гэр хорооллын гудамжаар гишгэж үзээгүй хүмүүст бид хувь заяагаа даатгасны гор нь өнөөдөр гарч байна.           Өнөөдөр сургуулийн багтаамж хүрэлцээгүйгээс болж нийслэлд 36 сургууль 3 ээлжээр хичээллэж байна.

            Үүрийн харанхуйгаар зарим нь золбин нохойд уруулчих шахан хичээлдээ явж байхад үдшийн бүрэнхийд нөгөө хэсэг нь согтуу галзууд хөөгдөн, нүх жалганд унаж бэртэн, машин тэргэнд дайруулчих шахам гэр лүүгээ бэдчиж байна. Шийдэлгүй дарга нар шалтаг тоочдог бол, шийдье гэсэн сэтгэлтэй, зорилготой, зоригтой хүмүүс ажил хийх аргаа олдог

            Юун түрүүнд бид хүүхдүүд гэрийнхээ хажууханд сургууль цэцэрлэгтэй болох боломжийг бид бүрдүүлэх ёстой.

Эх нялхаст зориулсан эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хавдраар өвчилсөн хүмүүсээ хамгийн түрүүнд эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг энэрэнгүй хот болох ёстой.

            Шинэ баригдаж буй хотхон хороолол бүр заавал сургууль цэцэрлэгтэй байх стандарт шаардлагыг тавьж ягштал мөрдүүлэх цанг нь болсон. Тэгж байж энэ хот, иргэддээ, ирээдүй болсон хүүхэд багачууддаа ээлтэй хот болно” гэсэн шийдэл байгааг онцолж, ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэхээ нийслэлчүүдэд, сонгогчиддоо танилцуулж байна.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.