| | USD/MNT 0₮

Завхан руу өвс ачиж явсан машин шатжээ

Өчигдөр Увс аймгийн Баруунтуруун сумаас Завхан аймгийн Тэс сумын чиглэлд өвс ачсан ачааны машин шатсан байна. Онцгой байдлын газрын мэдээлснээр Завхан аймаг, Тэс сумын нутаг Дооно багийн “Хар Цагаан-Усны ам” гэх газарт ачааны машин шатаж байна гэх дуудлага өчигдөр орой 20:19 цагт аймгийн онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Энэ дагуу Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид 55 км замыг туулан 22:32 цагт очиход иргэн П-ийн 1.5 тонн өвс ачсан “Hyundai Porter” загварын бага оврын ачааны автомашин бүрэн шатаж байсныг 1 цаг 31 минут ажиллаж унтраасан байна.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.