| | USD/MNT 0₮

МААНЬТЫН ХОРИХ АНГИД 26 НАСТАЙ ЗАЛУУ ЮУНЫ УЧИР АМИА ЕГҮҮТГЭВ

Төв аймгийн Баян сумын Мааньт дахь 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид /2024.09.30/ 26 настай хоригдол “Ц” амиа хорлосон гэх харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Талийгаач тус ангид хулгай хэрэг үйлдэж, хоёр жилийн  хорих ялтай хоригдож байсан гэх ба нас барах үедээ хоолны хутга ашиглан өөрийн хоолойгоо хэрчиж амиа егүүтгэжээ.

Талийгаачийг амиа хорлоход хүргэсэн шалтгаан юу байв, өмнө нь дарамтанд байсан эсэх зэргийг Төв аймгийн цагдаагийн газарт шалгаж эхэлжээ.

Албан бус мэдээллээр, талийгаач Архангай аймгийн оршин суух хаягтай, ээжтэйгээ хоёулаа амьдардаг байсан гэв.

Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тодруулахад дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй гэв. Харин цагдаагийн байгууллага эл хэргийг шалгаж байгаа. Болсон хэрэг “үнэн” гэв.

Өмнө нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хоригдож байсан өөр нэг иргэн эрх нь зөрчигдсөн тухай  /2022.10.18/-нд хэвлэлд ярилцлага өгч байв.

Хохирогч:  “Би нэг жил энэ хорих ангид хоригдсон. Энэ хугацаандаа нэг ч махан хоол идээгүй. Алба хаагч нар нь хоолны мах аа аваад агуулахад хийчихдэг. Би дандаа хаягдал лавризаар хийсэн хоол идсэн. Хүний эрхийн комиссыг энэ хорих ангид ирүүлдэггүй. Тэр хурандаагийн дүү учир гаргана гэж хоорондоо ярьдаг. Алба хаагчид нь хоорондоо мөрийтэй тоглоом тоглодог. Энэ бүгдийг би хэлэхэд намайг янзална аа гэж хэлж байсан” гэж мэдээлэл өгч байв.

Дээрх гарч буй хэргээс хорих анги дотор хүний эрхийг ноцтой зөрчиж, сэтгэл зүйн хувьд асар их дарамтад оруулдаг байж болзошгүй байгаа юм.

 

Эрэн сурвалжлах

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.