| | USD/MNT 0₮

Мөрийтэй тоглоомчдод Хаан, Голомт банкны ажилчид иргэний мэдээллийг ЗАРСАН хэргээр шалгагдаж байна

Хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулдаг, хувь хүний хувийн мэдээлэлд халдаж бусдын данснаас их хэмжээний мөнгө гарган авдаг 30 гаруй хүнтэй бүлэглэлийг цагдаагаас байгууллагаас баривчлаад буй. Тэгвэл уг этгээдүүдтэй нэр бүхий Банкнуудын Улсын бүртгэлийн ажилтнууд хамтран авлигал авч мэдээлэл задруулсан байж болзошгүй байна.

Тухайлбал Хаан банк, Голомт банк, Төрийн банкны найман ажилтан, Улсын бүртгэлийн газрын долоон ажилтан байгаа гэх мэдээлэл бий.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар:  "Урьд өмнө ял эдэлж байсан Б, Ч, Г, М нар хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан Т болон мөрийтэй тоглоом тоглодог Б, П, Т нартай бүлэг зохион байгуулалтад орж 80 орчим иргэдийн дансны болон тоон гарын үсгийг дээрх хүмүүсээс хууль бусаар гаргуулан, тухайн иргэдийн данснаас их хэмжээний мөнгийг бусдын данс руу шилжүүлэн авдаг байжээ.

Харин дээрх албан тушаалтнууд нь нэг иргэний хувийн мэдээллийг 500 мянган төгрөгөөр тооцон худалддаг байж болзошгүй аж.  

Мөн тухайн албан тушаалтнууд нь хууль бусаар олсон орлогоороо 550 сая төгрөгийн үнэ бүхий 10 орчим тээврийн хэрэгсэл худалдаж авсан байж болзошгүй байгаа бөгөөд тэдний  оршин суух газраас 50 орчим сая төгрөг бэлнээр, 55 ширхэг гар утас, үүрэн холбооны операторын 32 ширхэг сим карт, банкны виза карт 11 ширхэгийг хураан авчээ.

 

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.