| | USD/MNT 0₮

Ч.ХҮРЭЛБААТАР:БОНД ГАРГАХ ТАЛААР СУДАЛЖ БАЙНА, ВАЛЮТЫН ХАНШИНД НӨЛӨӨ ОРОХГҮЙ

Ерөнхий сайд ард иргэддээ хандан албан ёсоор мэдээлэл хийлээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдийн асуусан асуултад дараах хариултыг өгөв.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 275 тэрбум төгрөгөөр дутуу байна. Сая хэвлэсэн 5 их наяд төгрөгийг Засгийн газар төрийн сангийнхаа мөнгөн хөрөнгийг оновчтой зарцуулах талаар шийднэ. Ер нь бид санхүүгийн сахилга батыг сайжруулсан. Нийтдээ 8,2 их наяд төгрөгийн өрийг буулгаж, нугалж чадсан тул одоо байгаа мөнгөн хөрөнгийнхөө хэмжээнд асуудлыг шийдээд явна.

Өнөөгийн нөхцөл байдалд ард иргэдийнхээ амьдралыг дордуулахгүй. Валютын ханш дээр нэг тэрбум төгрөгийн валютын нөөцтэй байсан бол өнөөдрийн байдлаар 4.2 тэрбум төгрөгийн валютын нөөцтэй байна. Валютын ханшинд огцом нөлөө орохгүй.

Тахлын үед үнэт цаас гаргах эсэх талаар судалж байна. Тахлын бондыг 2017 онд гаргаж байсан. Тэгэхээр ойрын хугацаанд Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч ОУВС-ийн бүс нутаг хариуцсан орлогчтой утсаар ярьж, хурал хийж ярилцана. Бид нар эдийн засгийн ийм хүнд нөхцөл байдалд алдаа гаргах ёсгүй. Тиймээс хариуцлагатай байх ёстой. Долоо хэмжиж нэг огтол гэсэн зарчмаар ажиллана” гэв.

Өнөөгийн нөхцөл байдалд ард иргэдийнхээ амьдралыг дордуулахгүй. Валютын ханш дээр нэг тэрбум төгрөгийн валютын нөөцтэй байсан бол өнөөдрийн байдлаар 4.2 тэрбум төгрөгийн валютын нөөцтэй байна. Валютын ханшинд огцом нөлөө орохгүй
Эдийн засаг

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.