| | USD/MNT 0₮

E. COLI-ИЙН ГАРАЛТАЙ ХООЛНЫ ХОРДЛОГО

Хоол хүнсийг бэлтгэх, хадгалах, тээвэрлэх, хэрэглэх явцад ихэвчлэн ариун цэвэр, эрүүл ахуйн дадал алдагдсанаас болж хоол, хүнсний зүйлс нь төрөл бүрийн өвчин үүсгэгч бичил биетнүүд, ялангуяа эмгэгтөрөгч бактериудаар бохирдсоны улмаас хоолны хордлого үүсдэг. ДЭМБ-ын байгууллагын гаргасан тооцоогоор Дэлхий даяар жилд дунджаар 600 сая гаруй хүн хоолны хордлогод орж, үүнээс ойролцоогоор 420 мянган хүн харамсалтай нь нас бардаг байна. Мөн нийт хоолны хордлогын 30-40% нь эмгэгтөрөгч бактериудаар үүсгэгддэг билээ.
Үргэлжлэх хугацаа: 5-7 хоног
Гол эх үүсвэр: Бохир ус; халдвар авсан хүн, мал амьтны ялгадасаар бохирдсон дутуу болгосон хоол хүнс, ялангуяа мах, түүхий сүү, жимс, хүнсний ногоо г.м;
Нууц үе: 3-4 өдөр
Шинж тэмдэг: Цустай суулгах, гэдэс хүчтэй өвдөх, бөөлжих; зарим тохиолдолд шээсний ялгаралт багасах, хар бараан өнгөөр шээх болон нүдний доод зовхи болон хацар цайрах шинж тэмдэг илэрнэ(гемолитик-уремийн хам шинж).
Авах арга хэмжээ: Их хэмжээний шингэн зүйл ууж, хэвтэж амрана. Цустай суулгах эсвэл шингэн юм ууж чадахгүй байгаа тохиолдолд яаралтай эмчид хандана.
Урьдчилан сэргийлэлт: Дутуу болгосон эсвэл түүхий хоол хүнс ашиглахаас зайлсхийх; мал, амьтантай харьцсан, ариун цэврийн өрөө орсон, нялх хүүхдийн ялгадсыг цэвэрлэсний дараа, хоол хүнсийг бэлтгэх болон идэхийн өмнө гараа сайтар угаах.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.