| | USD/MNT 0₮

ХҮҮХДИЙНХЭЭ ТОГЛООМЫГ ГЭРИЙН НӨХЦӨЛД АРИУТГАХ ХЯЛБАР АРГА

1. Дотор хэсгийг цэвэрлэхдээ.
Усанд орохдоо ашигладаг тоглоомын усыг нь бүрэн хатаалгүй хадгалснаар хөгц үүсэж, үнэр орох нянгийн халдвар дамжуулах хамгийн өндөр магадлалтай юм. Ийм тоглоомыг цэвэрлэхдээ 2 аяга цагаан цуу. 5 дусал цайны модны тос (энэ тос нь ариутгах үйлчилгээтэй). 500 мл устай хольж, дотор хэсэг рүү ус оруулж гаргах маягаар зайлж ариутгадаг. Дотор хэсэгт оруулсан усаа 15 минутын дараа асгаж, үүний дараа цэвэр усаар сайтар зайлах хэрэгтэй.
2. Тоглоомын гадна хэсгийг цэвэрлэж, ариутгахдаа хөөстэй ус ашиглаарай.
Та хөөстэй усанд хуванцар, модон, резинэн гээд бүхий л тоглоомыг хийж цэвэрлэх боломжтой. Үүнийг бэлтгэхэд аяга таваг угаагч шингэн З том халбага. 2 аяга цагаан цуу 10 дусал цайны модны тос болон 8 литр бүлээн ус хэрэг болно. Бэлтгэсэн шингэнээ хөөсөрч, уустал нь сайтар хольж том саванд хийж бэлтгэнэ. Энэ шингэн нь бүх төрлийн ариутгалыг хийхэд тохиромжтой учир бага зэргийг авч жижиг саванд хийж хадгалаарай. Ингэвэл та цөөн тоглоом ариутгахдаа цацаж хэрэглэж болох юм.
3. Тоглоомуудаа хэрхэн угаах вэ?
Дээрх аргаар бэлтгэсэн уусмалтай саваа таглаад 1-2 минут сайтар сэгсэрч. 5 минут амраана. Дараа нь тагийг нээж бохирдоп арилсан эсэхийг шалгаарай, хэрэв бохир тоглоом үлдсэн бол ахин сэгсэрч болно.
4. Ариутгасан тогоомоо хатаахдаа.
Гүйцэд цэвэрлэглэгдсэн тоглоомнуудаа ариутгагч уусмалаас гаргаж цэвэр усанд хөөс хурц үнэр нь арилтал гүйцэд сайн зайлаарай. Дараа нь нарны гэрэл болон агаарын солилцоо сайтай газарт хуурай зузаан алчууран дээр нэг нэгээр нь дэлгэж хатаах хэрэгтэй. Дотроо хөндий тоглоомуудыг усыг гүйцэд шавхахаа бүү мартаарай. Ингээд ойролцоогоор 24 цагийн дараа бүх тоглоом гүйцэд хатааж тоглоход бэлэн болно.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.