| | USD/MNT 0₮

АНУ-ын Юта мужын их сургуулийн ерөнхийлөгч Тейлор Рендалл Ш.Энхийн-Одын гэр бүлийхэнтэй уулзлаа

 

АНУ-ын Юта мужын их сургуулийн төлөөлөгчид монгол улсад айлчиллаа. Айлчлалын бүрэлдэхүүнд АНУ-ын Юта мужын сенатын танхимын дарга Стюарт Адамс, Юта мужын их сургуулийн ерөнхийлөгч Тейлор Рендалл нарын тэргүүтэй хүндэт зочид хүрэлцэн иржээ. Тэд Монгол улсын их сургуулиар зочилж, их сургуулийн хурлын танхимд Ш.Энхийн-Одын гэр бүлийхэнтэй уулзжээ. Уулзалтанд Энхийн-Одын аав Монголын сагсан бөмбөгийн ууган гавъяат тамирчин Шаравжамц, ээж воллейболын спортын мастер Эрдэнэ-булган, ах сагсан бөмбөгийн спортын мастер Мөнхийн-Од нар оролцлоо. Ш.Энхийн-Од энэ жил 22 настай. АНУ-ын Юта мужын их сургуулийн Юта Ютис багт тоглож байгаа. Тус сургуулийн ерөнхийлөгч Тейлор Рендалл хэлэхдээ: Энхийн-Одыг манай сургуулийн багт тоглож байгаад маш их баяртай байна. Түүний чадвар маш өндөр бөгөөд манай багын тоглолтын үр дүнд сайнаар нөлөөлнө гэдэгт итгэж байна. Тэр зөвхөн сагсан бөмбөгийн ур чадвар сайтайгаас гадна бусдад нөлөөлөх чадвар өндөртэй, залуучуудад сайн талаараа нөлөөлж чаддаг залуу юм. Би өөрийн биеэр очиж хамтарсан дасгал сургуулилт хийх хүсэлтэй байгаа гэжээ. Юта мужын сенатч болон их сургуулийн ерөнхийлөгч нар монгол улсад айлчлах болсон гол шалтгаан бол “Монголын Майк” буюу Энхийн-Од байлаа хэмээн онцоллоо. Юта мужын төлөөлөгчид МУ-ын томоохон их дээд сургууль зарим байгууллагуудаар орж боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахаар боллоо.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.