| | USD/MNT 0₮
Стандарт, хэмжил зүйн газрын сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу сургалтыг зохион байгуулагдлаа.
Үүнд:
- Модуль 1 сургалт - Стандартчиллын суурь асуудлууд – 2024 оны 09-р сарын 17-18-ны өдрүүдэд
- Модуль 2,3,4 - Баталгаажуулалтын шинжээчийн эрх олгох эрх сунгах сургалт – 2024 оны 09-р сарын 23-27-ны өдрүүдэд боллоо.
Энэхүү сургалтын агуулгад тохирлын үнэлгээ, баталгаажуулалтын үндэсний тогтолцооны хууль эрх зүйн орчин, шинэчлэлийн талаарх мэдээлэл, тохирлын үнэлгээний итгэмжлэл, Олон Улсад харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрийн дагуу тавигдах шаардлагууд болон бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтын үндсэн асуудлууд, баталгаажуулалтын байгуулагад тавигдах ерөнхий шаардлага, бүтээгдэхүүний баталгаажуулалтын схемын заавар зэрэг сэдвээр танилцуулга, мэдээ, мэдээлэл орсон болно.
Сургалтад Итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагын 30 гаруй албан хаагчид оролцож, Стандарт, хэмжил зүйн газрын даргын тушаалаар томилогдсон шалгалтын комисс баталгаажуулалтын шинжээчийн эрх олгох, эрх сунгах онолын болон ярилцлагын шалгалтыг авч байна.