| | USD/MNT 0₮
Өмнөговь аймгийн Ханбогд суманд Ундайн гол /аймгийн төвөөс зүүн зүгт 245 км, сумын төвөөс баруун зүгт 41 км/ өнөөдөр буюу есдүгээр сарын 30-ны 08:30 цагийн байдлаар үерлэж, иргэд үерийн усанд боогдсон дуудлага мэдээлэл тасрахгүй байна.
Иймд, Ундайн голоор автомашин зорчих боломжгүй байгаа тул иргэд та бүхэн хөдөлгөөн үйлдэхгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.