| | USD/MNT 0₮
Метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтын I шатыг аравдугаар сарын 3-нд зарлана. Энэ талаар НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуулаас тодрууллаа. Тэрбээр, “Их багтаамжийн нийтийн тээвэр буюу метроны ажлыг эхлүүлээд явж байна. Үүний манай төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компаниар Солонгосын Сөүл хотын метрог барьсан туршлагатай компани ажиллаж байна. Техник дизайн хийх, метроны ажлыг урагшлуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Үүгээр техникийн тодорхойлолтоо баталж гаргалаа. Энэ баталсан техникийн тодорхойлолтоо тендерийн үнэлгээний хороо руу шилжүүлнэ. Тендерийн үнэлгээний хороо аравдугаар сарын 3 нд эхний шатны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлаа эхлүүлнэ” гэв.