| | USD/MNT 0₮
Төв банкнаас зарласан 2019 оны аравдугаар сарын 20-ны өдрийн хаалтын ханш ам.доллар 2.679.03 байна.
“Саарал жагсаалт”-д Монгол Улс орж ноён ногооны ханш савлаж, өсч, валютын ченжүүд зохимолоор үнэ өсгөж байна хэмээн иргэд шүүмжилж эхлэв.
Монголбанк нь 2010 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдрөөс эхлэн “ТУХАЙН ӨДРИЙН ХААЛТЫН ХАНШ”-ийг зарлаж байгаа бөгөөд энэ ханшийг Монголбанкнаас зарласан дараа өдрийн ханш гэж тооцно гэж үздэг жишгээр бол өнөөдрийн ханшийг ам.долларын хувьд 2.679.03 гэж тогтжээ.
Харин валют арилжааны төв “Найман шарга” дээр өнөөдрийн 13.00 цагийн байдлаар нэг ам.долларыг 2690-ээр аваад 2705 төгрөгөөр зарж байна.
Ийнхүү ам.доллараа хазаарлаж авахгүй бол төгрөг нь шалдаа унаж, ноён ногоон тэнгэрт “туйлах” нь тодорхой болж байх шиг. Монгол Улс саарал жагсаалтад орлоо гэсэн мэдээлэл авангуут "Найман шарга" арилжааны төвийн ченжүүд арилжааны банкнаас их хэмжээний бэлэн мөнгийг ам.доллар болгож авч, долларын хомсдол үүсгэж эхэлсэн гэх мэдээлэл ч байна.
Харин валют арилжааны төв “Найман шарга” дээр өнөөдрийн 13.00 цагийн байдлаар нэг ам.долларыг 2690-ээр аваад 2705 төгрөгөөр зарж байна.