| | USD/MNT 0₮
Байгалийн аюултай болон гамшигт үзэгдэл тохиож болзошгүй байна! Бямба гаригт ихэнх нутгаар цас, говийн болон зүүн аймгуудын нутгаар бороо, хур тунадас орж цаг агаар огцом сэрүүснэ. Үүний дараа үргэлжлэн Бямба гаригаас Ням гаригт шилжих шөнө Өмнөговийн зүүн сумд, Дорноговийн ихэнх сумдын нутгаар усархаг аадар бороо орно. Ням гаригийн өглөө Сүхбаатарын ихэнх сумдын нутгаар, Дорнодын Матад, Халхгол сумдын нутгаар усархаг аадар бороо, Хэнтийн ихэнх сумдын нутгаар нойтон цас, хур тунадас орно.
Ийнхүү усархаг бороо орох үед Дорноговь, Сүхбаатар, Дорнодын нутгаар шөнөдөө +4+6 градус, Хэнтийн өмнө сумдын нутгаар 0+2 градуст хүрч огцом хүйтрэх тул төл мал, хөдөө бэлчээрт бэлтгэлгүй гарсан хүн осгож ч болзошгүй эрсдэл тулгарч болзошгүй байна!
Иймээс Дорноговь болон зүүн 3 аймгуудын Засаг Даргын Тамгын газар, Онцгой байдлын албад байгалийн аюулт болон гамшигт үзэгдэлд бэлэн байж, малчид, нийт иргэд, тээвэрчдэд урьдчилан сэргийлэх мэдээллийг түгээж, тодорхой бэлтгэл хангаж ажиллах шаардлагатай болохыг анхааруулья!