| | USD/MNT 0₮
Nomadia pictures, OI entertainment хамтын уран бүтээл Гурав дахь цохилт УСК өчигдөр /2024.09.26/ нээлтээ хийлээ. Энэ үеэр жүжигчин О.Дөлгөөнтэй шинэ уран бүтээлийн тухай товчхон ярилцав. Тэрбээр тус киноны гол дүрд тоглосон юм.
-Юуны өмнө шинэ уран бүтээлтэй үзэгчидтэйгээ уулзаж байгаад тань баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Гадаа маш их түгжрэлтэй, машинаа тавьчхаад дөнгөж сая орж ирлээ. Сэтгэгдэл бол маш өндөр байна. Тэгээд зохиолыг уншаад бүр ямар гоё зохиол вэ гээд найздаа алга ташиж байсан. Тийм болохоор тэр үү маш их хүлээлттэй, догдлолтой байна. Манай найзын тархин дотор буусан тэр зохиол бид нарын уншиж байхдаа төсөөлж харж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр төсөөлөлтэй маань хэр очсон бол тэ. Тэр чинь яг биежээд хүмүүст хүрэх өөр. Маш их догдолж байна.
-Та бас удаан хугацаанд театрын уран бүтээлд ихэвчлэн тоглосон. Энэ удаагийн дэлгэцийн уран бүтээлд тоглоход форумдаа орно гэсэн зүйл байсан уу? Ялгаатай тал байсан болов уу?
-Ер нь бол байнгын жүжигтэй байсан учир байнгын форумтайгаа байсан гэсэн үг. Жүжигчин хүн форумдаа байна гэдэг зүйл байдаг театр бол жүжигчнийг форумд нь маш сайн байлгаж чаддаг гэж боддог. Байнгын жүжгийн сургуулилттай байсан учир тэр тал дээр гайгүй байсан.
-Өөрийн тань дараагийн уран бүтээлийн тов гарсан болов уу?
-Монгол хаан жүжиг удахгүй Азийн нээлтээ удахгүй Сингапур хотноо нээх гэж байна. Үүний дараа Япон, Америк, Англи гээд төлөвлөгөөнүүд гарчихсан байгаа.
-Өнөөдрийн онцлох асуултыг өөрөөс тань асууя гэж бодлоо. Энэ уран бүтээлийг үзэх ёстой гурван шалтгааныг хэлнэ үү?
-Нэгдүгээрт маш шинэлэг, хоёрдугаарт энэ бол OI entertainment-ийн 10 жилийн ойн уран бүтээл. Ер нь OI entertainment-ийн уран бүтээл маш чанартай, чансаатай уран бүтээл болдог миний хувьд хардаг. Энэ продакшны арван жилийн ойн уран бүтээл гэхээр бүр илүү гоё болсон байх гэж бодож байна. Гуравдугаарт гэвэл ер нь зүгээр үзээрэй л гэж хэлмээр байна.
-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.