| | USD/MNT 0₮

Ялын бодлогын хуулийн шинэчлэлтэй холбоотой СОГТУУ ЖОЛООЧДЫН ТОО ХОЁР ДАХИН БУУРЧЭЭ

ХЗДХ-ын сайд асан Н.Энхбаяр  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдэлд Зөрчлийн хуулиар торгууль ногдуулж байгааг гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуулиар зохицуулах хуулийн төслийг боловсруулан тайлганасан. Хуулийн заалтыг тодруулбал, Ямар төрлийн согтууруулах ундааг ямар хэмжээгээр хэрэглэснээс үл хамааран согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон л бол гэмт хэрэгтэн болно гэв.

Хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор иргэдийн авсан мэдээ, мэдээлэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилд нөлөөлж энэ төрлийн зөрчлийн тоо буурах болжээ. Өмнө нь хоногт 120-200 гаран зөрчил илэрдэг байсан бол 80 болон буурсан байна. Согтуугаар автомашин жолоодож эрхээ хасуулсан хүн дахин согтуу автомашин жолоодсон тохиолдол Чингэлтэй дүүрэгт хамгийн их бүртгэгджээ. Тодруулбал, Нийслэлийн Налайх Багахангай дүүрэгт 15, Сүхбаатар дүүрэгт 32, Багануур дүүрэгт 50, Хан-Уул дүүрэгт 51, Баянгол дүүрэгт 60, Сонгинохайрхан дүүрэгт 67, Баянзүрх дүүрэгт 94 байгаа бол Чингэлтэй дүүрэгт 103 хэрэг бүртгэгдсэн байна.

Өмнөх оны мөн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүн дахин автомашин жолоодсон тохиолдол 1029 гарч байсан бол хуулийн хариуцлагыг чангаруулж эрүүгийн хариуцлага хүлээлгэх болсонтой холбоотойгоор 2 дахин буурсан байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.