| | USD/MNT 0₮
Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдсан дэлхийн цомын боксын тэмцээнд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны зургаан тамирчин оролцож, хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медалийн эзэд боллоо. Тус тэмцээнд 12 улсын 170 гаруй тамирчин оролцсон аж.
эмэгтэйчүүдийн 54 кг-ийн жинд ОУХМ О.Есүгэн алт
эрэгтэйчүүдийн 71 кг-ийн жинд ОУХМ Б.Мишээлт алт
эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд ОУХМ Д.Ганболд мөнгө
эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд ОУХМ Э.Мичидмаа мөнгө
эмэгтэйчүүдийн 50 кг-ийн жинд ОУХМ Л.Алтанцэцэг хүрэл медаль тус тус хүртсэн байна.