| | USD/MNT 0₮
Энэ сарын 28-наас ихэнх нутгаар цочир хүйтэрч, нойтон цас орох тул амралтын өдрүүдээр хол замд гарахгүй байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас сэрэмжлүүллээ.
Тодруулбал, Энэ сарын 25-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 26-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орно. Мөн Салхи 25-нд нутгийн баруун хойд хэсгээр, 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1-ээс -6 градус хүйтэн байна. Улмаар 27-нд нутгийн баруун хэсгээр, 28-нд ихэнх нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ.
Иймд УОШГ-аас "Энэ сарын 27-нд нутгийн зарим газраар, 28-29-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, хүйтэрч, салхи шуургатай байх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, тариа ногоо цасанд дарагдах, ил задгай хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна. Мөн энэ амралтын өдрүүдээр аялал зугаалга төлөвлөж байгаа бол та түр хойшлуулаарай. Цаг агаарын нөхцөл байдал муудаж байна" гэжээ.