| | USD/MNT 0₮
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх яг одоо коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна. Тэрбээр "Засгийн газраас Эрүүл мэндийн салбарт шаардлагатай тоног төхөөрөмж, эм тариа авах, урьдчилан сэргийлэх ажилд нөөц сангаас 17 тэрбум төгрөгийг гаргасан. 20.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг мөн давхар шийдвэрлэлээ. Цаашдаа 159 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар төлөвлөж байна. Санхүүжилтийн эх үүсвэрээ олсон байгаа. Ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргаж байна.
Үүнээс гадна эдийн засгийг аварч үлдэхийн тулд дараах шийдвэрүүдийг гаргалаа.
1-рт, Дөрөвдүгээр сарын 01-нээс 10 дугаар 01 хүртэл зургаан сарын хугацаанд НДШ-ээс ААН, компаниудыг чөлөөлж, тэглэнэ. 26 хувийн татварыг тэглэнэ гэсэн үг.
2-рт, 4-р сарын 01-нээс 10 сарын 01-н хүртэл зургаан сарын хугацаанд орлогын албан татвар авахгүй.
3-рт, дээрх 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН-үүдээс орлогын албан татвар авахгүй.
4-рт, орлого нь буурч байгаа боловч ажлын байр 200 мянган төгрөгийн дэмжлэгийг гурван сарын хугацаанд олгоно
5-рт, малчдаас ноолуур худалдан авах ажлыг дэмжих зорилгоор 3 хувийн хүүтэй зээлийг ААН-үүдэд олгоно. Зээлийн зөрүүг Засгийн газар дааж ажиллана.
6-рт, хүүхдийн мөнгийг гурван сарын хугацаанд 10 мянган төгрөгийг нэмж олгоно.
У.Хүрэлсүх: Ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргаж байна