| | USD/MNT 0₮

Бага насны хүүхдийн шүд цооролт Завхан, Архангай аймаг болон Улаанбаатар хотод ХАМГИЙН ӨНДӨР БАЙНА

2022 оны тавдугаар сарын 1-нээс Засгийн газраас улс орон даяар хүн амын нас, хүйс, эрсдэлт хүчин зүйлст суурилсан эрт илрүүлгийг эхлүүлсэн. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд анх удаа 0-18 насны хүүхдийг хамруулсан юм. Энэ үзлэгийн 1.6 жилийн ажлын үр дүнгээс ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал, АУ-ы доктор Т.Болормаа танилцуулав.

Тэрбээр, Хүүхдийг 0-5 нас, 6-17 нас гэж ангилж эрт илрүүлэгт хамруулсан. 0-5 насны 155652 хүүхэд буюу 33.7 хувь, 6-17 насны 422821 хүүхэд буюу 57.7 хувь нь хамрагдсан. Нийт 0-17 насны 578473 хүүхэд буюу гурван хүүхдийн нэг нь эрт илрүүлэгт хамруулсан.

Хүүхдэд дөрвөн төрлийн үзлэг, хоёр төрлийн эрсдэлийн үнэлгээг хийсэн. Амны хөндийн эрүүл мэндийн үзлэгээр шүд цоорох өвчин 5-9 насанд хамгийн өндөр буюу 67 хувьтай байна. Тухайлбал, 5, 6 настай хүүхдийн 3.5 шүд нь цоорсон. Шүд цоорох өвчний тархалт Завхан, Архангай, Өмнөговь аймаг болон Улаанбаатарт хамгийн өндөр байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.