| | USD/MNT 0₮
Яармаг орчимд улсын сургуулийн хэрэгцээ нэн чухал асуудал болсонтой холбогдуулан Хакухо М.Даваажаргал өөрийн өмчлөлийн газраа сургууль бариулахаар өгсөн тухай мэдээллүүд цахим орчноор даваа гарагт тархсан. Харин Хакухо М.Даваажаргалын талаас үүнийг үгүйсгэсэн учир бид мэдээллийн мөрөөр тодруулав. Гэтэл инженер мэргэжилтэй, насны хувьд Хакухо аваргаас дүү буурал хочит Ж.Даваажаргал өөрийн эзэмшлийн газраа сургууль бариулахаар өгсөн байна. Ижил нэртэй учир Хакухо аваргатай андуурагдсан аж.
20,000 гаруй хүн амтай тухайн бүс төрийн өмчийн сургуультай болж байвал хэн нь ч өгсөн байсан яах вэ. Ямартай ч Даваажаргал бол Даваажаргал юм байна.