| | USD/MNT 0₮
"Одон"-той, "Цалинтай ээж"-ийн мөнгийг нэмэхийг шаардаж аавууд болон зарим ТББ-ын төлөөлөгчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Г.Хажидмаа хэлэхдээ,
Ерөнхийдөө өнөөдөр бид цалин нэр өгсөн бол ядаж одонтой ээж болон цалинтай ээж мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гар дээр өгч байгаа мөнгийг цалингийн доод хэмжээ буюу 660 мянган төгрөгт хүргэх хэрэгтэй. Энэ жил маш их данхайсан бүтэцтэй засгийн газар байгуулагдсан их хурлын гишүүдээ 126 болгосон үүнтэй давхцаад их хурлын гишүүний зөвлөх туслах зэрэг ийм хүмүүс маш их зарлага гарч байгаа уг нь ингэх шаардлагагүй гэж бид үзэж байна. Засгийн газар уих-ын гишүүд зарцуулах шаардлагагүй маш их мөнгийг хамсаатангуудад албан тушаал олгохын тулд данхар бүтэцтэй болгосон гэж харж байгаа учраас зайлшгүй хөхүүл ээжүүдийн амжиргааг дэмжээсэй гэж шаардаж байна” гэлээ.