| | USD/MNT 0₮

Н.НОМТОЙБАЯР: Үндэсний эвсэл цаашид СӨРӨГ ХҮЧНИЙ ажлаа хийх болно

"Үндэсний эвсэл"-ээс цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн, "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр хэлэхдээ,

УИХ-ын сонгуулиар хамгийн их санал авсан улс төрийн намууд нэгдэж хамтарсан засгийн газар байгуулсан. Манай Үндэсний эвсэл сонгуулиар 330.000 мянган санал авсанаар монголын төрд хүлээн зөвшөөрөгдсөн. Цаашлаад ирэх дөрвөн жил бид энэ гурван намын эсрэг сөрөг хүчныхаа ажлыг хийн. Өнөөдөр улс орон хөгжихгүй байгаа иргэд аж ахуйн нэгжийн нуруун дээр асар их санхүүгийн дарамт үүсээд байгаа маш тодорхой хэд хэдэн нөхцөл байдлууд бий.

Өнөөдрийг хүртэл бид коммунист сууринд эдийн засгийн тогтолцоо явж байгаа маш олон төрийн өмчит үйлдвэрийн газрууд 40-60 хувь нь алдагдалтай ажиллаж байна. Үүнийг Засгийн газар хувьчлах шинэчлэх менежментийн реформ хийх алхам рианаас цааш хэтрэхгүй байгаа тиймээс үндэсний эвсэл төрийн өмчит үйлдвэрүүдийн газрын цаашдын хэтийн үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг тун удахгүй санаачилна.

Сүүлийн үед эрх барьж байгааэнэ гурван намын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг сонсож байгаа байх үг дуугарвал бонд гаргана гадаадаас өр зээл авах ийм асуудал ярьж байгаа. Гэтэл эргээд эдийн засгаа яаж тэлэх вэ иргэдийн худалдан авах чадамжийг яаж нэмэх вэ яаж ажлын байр гаргах вэ ажилгүйдэл ядуурлыг яаж бууруулах вэ нийгмийн болон эдийн засгийн чиг баримжаатай суурь тэлэлтийг дэмжих бодлого сонсогдохгүй байна. Дандаа бонд гаргах өр зээл асуудал жишээ нь хот төлөвлөлттэй холбоотой асуудлууд нийслэлийн орон нутгийн сонгууль угтаж маш эрчимтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байна.

Хот суурин газрыг бий болгож хотын төвлөрлийг сааруулах зайлшгүй асуудал үүнтэй маргах зүйл байхгүй гэхдээ тэнд аж үйлдвэрийн бодлого ажлын байр амьдарлын баталгаа байхгүй байхад хичнээн гүүр бариад, орон сууц бариад энэ бол үр өгөөжөө өгөхгүй.

 Энэ бүхнийг үүнийг хүн худалдаж авдаг худалдаж авах орлого чадамж нь буураад байдаг үүнийг сөрж бид яаж саармагжуулах уу иргэдийн эдийн засаг  санхүүгийн чадамжийг яаж дээшлүүлэх үү гэдэг ийм бодлого огт сонсогдохгүй байна” гэлээ.

 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.