| | USD/MNT 0₮

СУДЛААЧИД: ШУ-ы салбарын гол түүчээ болсон хүрээлэнгүүд хоёрдмол харьяалалтай болчхоод байгаа

Боловсролын сайд П.Наранбаяр, Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр нарт Шинжлэх ухааны байгууллагуудын ҮЭ-ийн нэгдсэн хорооноос шаардлага хүргүүлж, тэмцлийн шатанд шилжиж буй талаар мэдэгдэл хүргүүллээ.

Хүрээлэнгийн судлаачид: Өнөөдөр 2024 оны сонгуулийн үр дүнд эвслийн засгийн газар байгуулагдсан. Эвслийн засгийн газар бол Олон яамдын төлөөлөл багтсан ийм засгийн газар байгаа. Энэ онцлог ЗГ бүрэлдсэний дүнд төр засгийн анхаарал ШУ-аас түр зуур хөндийрсөн байна. Шинжлэх ухааны бодлого хоёрдмол харьяалалтай болсон байгаа. Олон жилийн турш боловсролын яам, шинжлэх ухааны яам гэж явж ирсэн боловч энэ удаа МУ-ын засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг төлөвлөхдөө аль нэг яамны нэрд ШУ гэдэг үг огт байхгүй байна. Энэ бол нийт олон нийт судлаачдын үгэнд ШУ гэдэг зүйлээс МУ татгалзаж байгаа юм шиг ийм сэтгэгдлийг төрүүлээд байгаа юм. Хоёрдугаарт ШУ-ы асуудал хариуцсан яам Эдийн засаг, хөгжлийн яам гэж байгаа боловч ШУ Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа төсвөөс санхүүждэг эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн зөвхөн 50 орчим хувийг хамаарч байгаа. Ингээд бодохоор МУ-ын ШУ-ы салбарын гол түүчээ болсон хүрээлэнгүүд хоёрдмол харьяалалтай болчхоод байгаа. Хаана юунд хандахаа мэдэхээ больсон. Цаана энд ажиллаж байгаа судлаачдын нийгмийн асуудал хоёр яамны дунд хаягдаж магадгүй ийм эрсдэл үүсчхээд байна.

Шинэ засгийн газар бүрэлдсэн. Шинжлэх ухаанаас түр анхаарал нь хөндийрсөн үед зарим их сургуулийн захирал, яамдын зарим сайд нар өөрсдийн хэт хувийн амбицдаа хөтлөгдөж, зөвхөн аль нэг байгууллагыг өөрийн харьяалалдаа байлгах гэсэн дотоод хүсэл шуналаа дийлэхгүйгээр хүрээлэнгүүдийг хоорондоо булаацалдаж байна. Энэхүү сайд яамдын булаацалдаан хэдэн хүрээлэнг үгүй хийх нь. Учир мэдэхгүй хэдэн сайд нар хүрээлэнгүүдээр гараа угаачих гээд байна шүү. Үүнийг бид нар ард түмэндээ, төр засагт хандаж сонордуулж байгаа юм. УИХ-ын эрхэм гишүүдээ та бүхэн энэ шинжлэх ухаанаас хараагаа ерөөс салгаж болохгүй. Ард түмний өмч бол энэ хэдэн хүрээлэнгүүд мөн шүү” гэв.

 ҮЗЭХ: https://fb.watch/uN-UWyvu_d/

LIVE

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.