| | USD/MNT 0₮

Налайх дүүрэгт галын улмаас 48 настай эмэгтэй амь насаа алдлаа

Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 6 дугаар хороонд айл шатаж байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 22:33 цагт ОБЕГ хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 38 км замыг туулан 23:13 цагт очиход тус тоотод оршин суугч иргэн Н-ийн 9х5 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг 40 минут ажиллаж унтраажээ. Уг гал түймэрт иргэн О/48 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсан тул дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн аж.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.