| | USD/MNT 0₮

Манай улсын НҮБ дэх байр суурийг бататган бэхжүүлэхэд Японы Ерөнхий сайд Ф.Кишида дэмжлэг үзүүлсэн байх магадлалтай

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оны есдүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын Ирээдүйн дээд хэмжээний уулзалтад оролцлоо. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт 2024 оны есдүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо " Олон талт шийдэл" сэдвийн дор болж байна.  Дээд хэмжээний уулзалтад 83 орны төрийн тэргүүн, хоёр дэд Ерөнхийлөгч, 52 орны Засгийн газрын тэргүүн, таван гишүүн орны Шадар сайд нар оролцож буй.

Өнгөрсөн ням гарагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Японы Ерөнхий сайд Ф.Кишида нар Нью-Йорк хотноо 40 минут уулзсан байна. Уулзалтын үеэр хоёр улс батлан хамгаалахын техник, технологи дамжуулах хоёр талын гэрээ байгуулах хэлэлцээрийн үр дүнтэй тохиролцоонд хүрсэн гэж мэдээлж буй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзсаны дараа Ерөнхий сайд Ф.Кишида мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, Европын зөвлөлийн дарга Чарльз Мишель нартай уулзсан аж. Тэгвэл Манай улсын НҮБ дэх байр суурийг бататган бэхжүүлэхэд Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида дэмжлэг үзүүлсэн байх магадлалтай юм. Учир нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 3-нд манай улсад айлчилсантай холбогдуулан зарим НҮБ-ын уулзалтад төлөөлөн оролцогч нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзахаас татгалзсан гэх мэдээлэл цацагдаж байна. 

 

Сэтгүүлч: А.Булганчимэг

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.