| | USD/MNT 0₮
Налайх дүүргийн VI хороонд айл шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 22:33 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 38 км замыг туулан 23:13 цагт очиход иргэн Н-ийн 9х5 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байжээ. Алба хаагчид 40 минут ажиллаж галыг унтраасан байна. Уг гал түймэрт иргэн О/48 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсан тул дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлж өгчээ.