| | USD/MNT 0₮

Зөвшөөрөлгүйгээр таксинд явбал 5 саяар ТОРГОХ хууль ирэх сард хэрэгжинэ

Сүүлийн үед "Ирэх аравдугаар сарын 15-наас зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлсэн жолооч нарыг 5-10 сая төгрөгөөр торгоно" гэсэн мэдээлэл гарч эхэллээ. Энэ мэдээллйн эх сурвалж нь нийслэлийн Засаг даргын Төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг юм. Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сард Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль хэрэгжиж эхэлсний дараа энэ тухай хэвлэлд ярьсан юм.

УИХ уг хуулийг 2023 оны арванхоёрдугаар сарын 7-нд баталж, найм хоногийн дараа буюу тухайн сарынхаа 15-наас хэрэгжүүлж эхэлсэн. Нийслэлийн Засаг даргын Төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг нэгдүгээр сарын 9-нд хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн хүрээнд 2024 оны аравдугаар сарын 15-наас такси үйлчилгээний тусгай зөвшөөрлийн харилцаа үйлчилж эхэлнэ.

Хуульд заасан найман төрлийн шаардлага хангасан тохиолдолд 3-10 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөөд такси үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авна. Аравдугаар сарын 15-наас тусгай зөвшөөрөл авч такси үйлчилгээ эрхэлдэг болоод эхлэхээр зөвшөөрөлгүй буюу иргэд такси үйлчилгээ хийж, түүнтэй холбоотой гэмт хэрэг гардаг байдал зохицуулагдана. Зөвшөөрөлгүйгээр такси үйлчилгээ эрхэлсэн хувь хүнийг тав, хуулийн этгээдийг 50 хүртэл сая төгрөгөөр торгох зохицуулалт Зөрчлийн хуульд оруулсан" гэсэн юм.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.