| | USD/MNT 0₮

Манлай уяач Т.Галбадрахын ХҮҮХЭД ЗОДСОН гэх хэргийг шалгаж байна

Монгол Улсын манлай уяач Т.Галбадрах нь "хүүхдийг ухаан алдтал нь цохин унагаад яваад өгсөн" гэх дүрс бичлэг өчигдөр буюу энэ сарын 22-ны өдөр цахим орчинд нийтлэгдээд буй.

Тус бичлэгт нэгэн эрэгтэй цахилгаан дугуй унаж яваа нэгэн иргэн замын голд таарч, тодорхой хугацаанд яриа өрнүүлсний дараагаар цахилгаан дугуйтай иргэнийг цохиж газарт унах нь бичигдсэн байна.

Уг асуудлыг цагдаагийн байгууллагаас тодруулахад " Сүхбаатар дүүргийн 1-р хороо Тээврийн цагдаагийн албаны баруун талд 2024.09.20-ны өдөр М нь унадаг дугуйтай явж байхдаа үл таних хүнд цохиулсан гэх гомдол мэдээллийг тус өдөр хүлээн авч шалгалтын ажиллагааг хийж байна. Одоогоор тус асуудалд холбогдох тайлбарыг аваагүй, мөрдөн шалгалт дууссаны дараагаар тодорхой мэдээлэл өгөх болно" хэмээв.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.