| | USD/MNT 0₮

Шон Диддигийн бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон гэх хүмүүсийн мэдүүлгүүд ил боллоо

Реппер, хөгжмийн продюсер Шон Дидди бэлгийн хүчирхийлэл удаа дараа, бүлэглэн, ганцаарчилсан байдлаар үйлдсэн хэргээр энэ сарын 16-нд баривчигдсан байна. Тус хэрэг нь Шон Дидди төдийгүй олон Холливүүдийн алдартнуудын нэр холбогдож буй. Эл хэрэг сүүлийн нэг жилийн хугацаанд олон хохирогчид гарч ирж, гомдол мэдүүлж байгаа билээ. Ийнхүү Асу.мн редакцын зүгээс Шон ДиДи-ийн бэлгийн хүчирхийллийн хохирогчид гэх хүмүүсийн мэдүүлгийг цаг хугацааны он дараалалттай мэдээлье.

НЭГТ: 2023 оны арваннэгдүгээр сард дуучин түүний хуучин найз бүсгүй Кэсси Шон Диддид 10 жилийн турш хүчирхийлүүлж, худалдсан, 2018 онд салах гэсэн ч эсэргүүцэн хүчирхийлсэн гэж шүүхэд зарга үүсгэсэн. Харин үүний хариуд Шон Дидди “Надаас мөнгө салгаж, шантаач хийх гэж нэр хүндэд минь халдах гэсэн хүмүүс олон байна” гэв. Шүүх эл хэргийг “харилцан тохиролцоо” гэж шийдсэн юм.

 ХОЁРТ: Үүний дараа Жой Дикерсон-Нил гэх эмэгтэй Сиракузийн их сургуулийн коллежийн оюутан байхдаа Шон Диддид хүчирхийлүүлсэн гэх гомдол гаргажээ. Тус хэргийн хохирогчийн мэдүүлэгт “1991 онд Шон Диддигийн клипэнд тоглодог байхдаа би түүнтэй нэг удаа болзсон. Бид хамтдаа ууж, наргисан ба удалгүй мансуурч биеэ удирдах боломжгүй болсон. Дараа нь надад бэлгийн хүчирхийлэл үйлдэж, бичлэг хийж хадгалсан байсан. Энэ бичлэгийг миний эрэгтэй найз надад үзсэн гэж хэлсэн. Энэ үйл явдлаас хойш сэтгэцийн эрүүл мэнд минь муудаж, коллежоо төгсөж чадаагүй” гэв. Уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хохирогч мэдүүлэг өгсөн юм.

ГУРАВТ: Удалгүй Шон Диддид хүчирхийлүүлсэн гэх гурав дахь хохирогч 2023 оны арван нэгдүгээр сарын 23-нд гарч иржээ.

30 гаруй жилийн өмнө Нью-Йорк хотод Дидди болон дуучин, ая зохиогч Аарон Холл нар Жэйн Доу гэх эмэгтэй түүний найзыг ээлжлэн хүчиндсэн гэж гомдол мэдүүлжээ.

ДӨРӨВТ: 2023 оны арванхоёрдугаар сарын 6-нд Жейн Доу гэх эмэгтэй Диддид хэд хэдэн удаа хүчирхийлүүлсэн гэдгээ мэдээлэв.

Тодруулбал, Жейн Доу эмэгтэй 17 настай байхдаа Дидди, Bad Boy Entertainment-ийн ерөнхийлөгч асан Харв Пьер болон гуравдагч этгээдэд бүлэглэн хүчирхийлүүлсэн талаар мэдээлсэн юм.

ТАВТ: 2024 оны хоёрдугаар сарын 26-нд дахин нэг хохирогч гарч ирэв. Диддигийн видео зураглаач асан Родни "Лил Род" Жонс “хамтран ажиллаж байх үед бэлгийн дарамт үзүүлж, мансууруулж, заналхийлсэн” гэж Нью-Йоркийн холбооны шүүхэд хандсан байна.

Ийнхүү түүнийг олон хохирогчтой томоохон бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутган, баривчилсан бөгөөд батлан даалтаар гаргахыг шүүх зөвшөөрөөгүй юм. Иймд Шон Дидди  шүүх хурал болох хүртлээ хоригдсоор байх юм.

 

 

Сэтгүүлч: А.Булганчимэг

Дэлхий дахинд

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.