| | USD/MNT 0₮

Б.Одбаяр: Шөнөдөө хүйтэн байгаа тул өнөөдрөөс ӨДРИЙН ЦАГААР ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙНЭ

Нисэхийн тойрог, Наадамчдын зам, Нарны замын гэх зэрэг байршлуудад авто зам засварын ажил хийж дууссан. Үргэлжлүүлэн энэ долоо хоногт ч үргэлжилнэ гэдгийг Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр хэллээ.

Тэрээр "Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр "Улаанбаатарт 87 байршилд 162.3 километр авто зам шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс 35 байршлын замыг засаж дууслаа.

36 дахь байршил буюу Маршалын гүүрнээс "И-март" дэлгүүрийн уулзвар хүртэлх замыг засахаар хөдөлгөөнийг хаалаа. Уг 2.2 км замын шинэчлэлийн ажил дөрөв хоног үргэлжилнэ. Их тэнгэрийн уулзвараас "И-март" дэлгүүрийн уулзвар хүртэлх замыг хаасан тул иргэд Энхтайвны гүүр, Чингисийн өргөн чөлөөгөөр зорчоорой.

Хасах хэмд замын асфальт бетон хучилт хийх боломжгүй байдаг. Энэ долоо хоногт цаг агаарын температур шөнөдөө хүйтэн байх тул ажлын өдрүүдэд өдрийн цагаар зам засварын ажил үргэлжилнэ.

Улаанбаатар хотод зургаан зам засварын асфальт завод ажиллаж байгаа бөгөөд нэг асфальт завод хамгийн дээд тал нь 1000 тонн асфальт гаргадаг. Мөн нэг байршилд 2-3 дэвсэгч машин зэрэг ажилладаг юм. Нийт 15 дэвсэгч машинтай. Эдгээрийг зэрэг ажиллуулахад 4-5 байршилд зам хаах болж байна.

Өнөөдөр /2024.09.23/ 23:00 цагаас "И-март" дэлгүүрийн уулзвараас тэмээтэй хөшөө хүртэлх авто замын хойд хэсгийг хааж, дөрөв хоног засварлана. Үүний дараа уулын арын зам буюу Маршалын гүүрнээс Налайхын уулзвар хүртэл замыг 10 хоног хэсэгчлэн хааж, мөн Чингисийн өргөн чөлөөний замыг засна.

Зам хаах тухай мэдээллийг гурав хоногийн өмнө иргэдэд мэдээлдэг. Зам засварын ажлыг аравдугаар сарын 30-н хүртэл үргэлжлүүлнэ гэж төлөвлөж байгаа" гэж мэдээлсэн юм.

Урьд шөнийн байдлаар буюу 23:00 цагт  Их тэнгэрийн уулзвараас "И-март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замын засвар  эхэлжээ.

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.